
Эрхэм уншигч ээжүүдээ энэ өдрийн мэнд хүргэе.
Бид сар бүр "Бондүдү зөвлөж байна" булангаар бяцхан үрс болон ээжүүдийн эргэн тойронд өрнөдөг сонирхолтой сэдвээр мэргэжлийн зөвлөгөө өгдөг гэдгийг та бүхэн сайн мэднэ. Энэ удаад Хүүхдийн эмч, анагаах ухааны магистр Д. Энхзул бидэнтэй хамтран ажиллаа. Ингээд эмчийнхээ өгсөн зөвлөгөөг та бүхэнтэйгээ хуваалцаж байна.
Эмчээ ээжүүд хүүхдийн живх солих хугацааг хэдийнээ мэддэг юм шиг боловч энгийн зүйлс дээр алдах нь бий. Хүүхдийн живхийг хэдэн цаг тутамд солих ёстой вэ?
Баярлалаа . Живх бол ээжүүдийн өдөр тутмын ажлыг хөнгөвчилдөг чухал туслахын нэг. Гэхдээ ээжүүд маань сайн мэддэггүйгээсээ болж живх солих хугацаанд алдаа гаргах нь бий. Хэрвээ таны хүүхэд нярай үедээ байгаа бол 2–3 цаг тутамд, эсвэл бохирдсон даруйд солих хэрэгтэй. Хүүхдээ томрох тусам солих хугацаа уртсана. Шөнө 1 удаа солиход хангалттай байж болно гэхдээ шингээлт хэр живх сонгосон гэдгээс хамааран 2 удаа солих нь ч бий. Хүүхдийг хүндээр бие засах бүрт цаг алдалгүй солих хэрэгтэй. Өтгөнөөр бие зассан байгаа үед живхтэй нь удаах нь хүүхдийн арьс харших, улаан тууралт гарах , эмзэгшин үрэвсэх шалтгаануудын эхлэл болдог.
Ер нь хамгийн сайн живх юу вэ? гэж асуувал таны хариулт ?
Живх бүр л өөрийн гэсэн онцлогтой үйлдвэрийн технологитэй байдаг. Хамгийн сайн живхээс илүүтэйгээр таны хүүхдэд хамгийн сайн тохирч байгаа живх бол хамгийн сайн живх гэсэн үг . Голчлон анхаарах хэдэн зүйл байна: Үүнд харшил үзүүлэхгүй байх , шингээлт сайтай байх, материал нь сайн байх, хүүхдийн биед тухтай хийгдсэн байдал гэх зэрэг багтана. Живх бол хэрэглээд л хаядаг зүйл биш. Хүүхэд хоногийн 24 цагийн 20 гаруйд нь үргэлж живхтэй байдаг . Тиймээс аль болох сайн чанарын шингээлт сайтай , хальж урсах нь бага, харшил төрүүлдэггүй живхийг сонгох нь зүйтэй.
Живх нь арьсны улайлт, тууралт үүсгэж байгаа үед яах вэ?
Живх хэрэглэхээ хэдэн сартайгаас нь зогсоох вэ? Тусгай заасан хугацаа гэж байдаг уу?
Хүүхдийн бие засах зуршил тогтсон үед буюу 18 сартайгаас дээш насанд бага багаар живхнээс гаргаж эхэлдэг. Гэвч энэ нь хүүхэд бүрт харилцан адилгүй учраас хүүхэд бие засах дадал сууж эхлэх үеээс гаргаж болно.
Живх их нэвтрэх юм. Яах вэ?
Танд баярлалаа. Танд ээжүүдэд нэмж хэлэх живхтэй холбоотой өгөх зөвлөгөө байвал өгөөч?
Живх бол энгийн мэт боловч хүүхдийн эрүүл өсөж торниход чухал үүрэг гүйцэтгэдэг зүйлсийн нэг юм. Тиймээс ээжүүд олон живх сонирхон судалж, туршиж үзэн, чанартай сонголт хийдэг байгаасай гэж хүсэж байна. Цаашлаад хүүхдийнхээ өсөлт хөгжлийн талаар мэдлэг мэдээлэлтэй байгаасай гэдэг үүднээс цуврал зөвлөгөөнүүдийг өгөн хамтран ажиллахдаа би баяртай байх болно. Баярлалаа.
Дараагийн дугаарт : Живхээ хэрхэн зөв хадгалах аргуудын талаар хуваалцах болно. Эрхэм уншигч ээжүүдээ зөвлөгөөний булантайгаа хамт байж шинэ сонирхолтой зөвлөгөө орох бүрт шимтэн уншиж хүүхдийнхээ эрүүл аюулгүй өсөж торниход нь тус болох мэдлэг мэдээллүүдтэй илүү ойр байгаарай.
Ээжүүдийг хайрладаг живх- БОНДҮДҮ
Bondodo Mongolia | Эрүүл мэндийн мэдээлэлХүүхэдтэй болсон эцэг эх бүр нэг удаа хүүхдийнхээ живхний хэсэгт улайлт, тууралт гарсныг анзаарсан байдаг. Энэ нь нярайн хамгийн түгээмэл арьсны өвчин бөгөөд эмчид хандах арьсны өвчлөлын 25%-ийг эзэлдэг. Гэхдээ зөв мэдээлэлтэй бол урьдчилан сэргийлэх боломжтой.## Живхний Тууралт гэж юу вэ?Живхний тууралт (Diaper Dermatitis) нь живхний хэсэгт үүсэх арьсны үрэвслийн урвал юм. Арьс улайж, цочирдож, зарим тохиолдолд цэврүү гарч болно. Нярайн 50% нь наад зах нь нэг удаа живхний тууралтад өртдөг бөгөөд 9–12 сартайд хамгийн их тохиолддог.Хүүхэд ярьж чадахгүй — зөвхөн уйлж л чадна. Тиймээс тууралтыг эрт илрүүлж, зөв арчилгаа хийх нь эцэг эхийн хариуцлага юм.---## Яагаад Үүсдэг вэ? — 5 Гол Шалтгаан:### 1. Чийг ба шээсний нөлөөУдаан хугацаагаар нойтон живх зүүсэн байх нь арьсны гадна давхаргыг зөөлрүүлж, гэмтэлд өртөмтгий болгодог. Шээс дэх аммиак нь арьсны pH тэнцвэрийг алдагдуулж үрэвсэл үүсгэдэг.### 2. ҮрэлтЖивхний материал арьстай үрэлцэх бүрт микро гэмтэл үүсдэг. Энэ нь ялангуяа бага насны нярайд илүү аюултай, учир нь тэдний арьс насанд хүрэгчдийнхээс 3 дахин нимгэн байдаг.### 3. Хиймэл химийн бодисОлон хямд живхэнд агуулагддаг хиймэл үнэрт бодис, хлорын цайруулагч, латекс нь нярайн эмзэг арьсанд харшлын урвал өдөөдөг. Эдгээр бодисууд арьсны байгалийн хамгаалалтын давхаргыг устгадаг.### 4. Мөөгөнцрийн халдварCandida albicans мөөгөнцөр нь нойтон, дулаан орчинд хурдан үржих бөгөөд энэ нь живхний тууралтын нийтлэг шалтгааны нэг юм. Мөн антибиотик хэрэглэж байгаа хүүхдэд энэ эрсдэл нэмэгддэг.### 5. Шинэ хоол эхлэх үе6 сараас дээш насны хүүхэд хатуу хоол идэж эхлэхэд гэдэсний микробиом өөрчлөгдөж, баасны pH өндөрсдөг. Энэ нь арьсны цочролыг нэмэгдүүлдэг.---## Хэрхэн Таних Вэ?Живхний тууралтыг дараах шинжээр таних боломжтой:Живхний хэсэгт *улайлт, цочирдол*Арьс *хавдаж, халуу дүүгсэн* мэт мэдрэгдэхХүүхэд *живх солих үед уйлах*, тааламжгүй байдал илрэхЗарим тохиолдолд *цэврүү эсвэл идээт толбо* гарах⚠️ Цэврүү, идээ, эсвэл 3 хоногоос дээш үргэлжилсэн тууралт гарвал заавал эмчид хандаарай.---## Урьдчилан Сэргийлэх 6 Зөвлөмж*1. Живхийг тогтмол солих*Шээсэн болон баасны дараа аль болох хурдан солих хэрэгтэй. Мэдэрч байгаагаас нь үл хамааран 2–3 цаг тутамд шалгаарай.*2. Арьсыг бүрэн хуурайлах*Живх сольсны дараа арьсыг зөөлөн арчуураар дарж хуурайлна — үрэхгүй байх нь чухал. Боломжтой бол 5–10 минут живхгүй хэвтүүлэх.*3. Чанартай живх сонгох*Хиймэл үнэрт бодис, хлоргүй, дерматологичоор тестлэгдсэн живх ашиглах нь тууралтаас хамгийн үр дүнтэй сэргийлэлт юм. Живхний чанар нь арьсны эрүүл мэндэд шууд нөлөөлдөг.*4. Тусгай крем ашиглах*Zinc oxide агуулсан хамгаалалтын крем тогтмол хэрэглэх нь арьсыг чийгнээс хамгаалдаг. Тааламжгүй химийн бодис агуулаагүй нялхсын крем сонгоорой.*5. Салфеткаа зөв сонгож хэрэглэх*Спирт, хиймэл үнэрт бодис агуулсан салфетка ашиглахаас зайлсхийх хэрэгтэй. Хамгийн аюулгүй нь бүлээн усаар угаах юм.*6. Хувцас, хэрэглэгдэхүүнийг ариун байлгах*Хүүхдийн хувцас, дэрний бүрээс зэргийг нялхсад зориулсан зөөлөн угаалгын нунтагаар угааж байх хэрэгтэй.---## Гэртээ Яаж Эмчлэх Вэ?Хөнгөн тууралтыг гэртээ дараах аргаар эмчилж болно:1. *Живхийг илүү олон удаа солих* — өдөрт 8–10 удаа2. *Арьсыг бүлээн усаар угааж, зөөлөн арчуураар хуурайлах*3. *Zinc oxide крем* тааруулж түрхэх4. *Агаарт бөгсөн биеийг байлгах* 5. *Хэд хоног ажиглах* — дээрдэж байвал үргэлжлүүлэх💡 Ихэнх хөнгөн тууралт 3–5 хоногт эдгэдэг.---## Эмчид Хэзээ Хандах Вэ?Дараах тохиолдолд заавал эмчид үзүүлэх хэрэгтэй:- Тууралт *3 хоногоос дээш* үргэлжилсэн- *Цэврүү, идээ* гарсан- Хүүхэд *халуурсан*- Тууралт *тархаж* байгаа- Хүүхэд *маш их уйлж*, тайвшрахгүй байгаа---## Живх Сонгохдоо Юуг Анхаарах Вэ?Зах зээл дээр олон төрлийн живх байдаг. Гэхдээ хямд үнэ бус *чанар, аюулгүй байдал* нь хамгийн чухал шалгуур юм.Сайн живхэнд байх ёстой шинж чанарууд:| Дерматологичоор тестлэгдсэн | Арьсны эмчээр баталгаажсан || Хиймэл үнэрт бодисгүй | Харшлын эрсдэл бага || Хлоргүй цайруулалт | Химийн нөлөө багатай || Агаар нэвтрүүлдэг давхарга буюу хөвөн даавуу байх | Арьс амьсгалж чадна || Олон улсын гэрчилгээтэй | Гуравдагч этгээдээр баталгаажсан |---## ДүгнэлтЖивхний тууралт нь нийтлэг боловч *урьдчилан сэргийлэх боломжтой* өвчин юм. Тогтмол солих, чанартай живх ашиглах, арьсыг хуурай байлгах — энэ гурав нь хамгийн чухал урьдчилан сэргийлэлт юм.Таны хүүхдийн арьс нимгэн, эмзэг. Тиймээс *сонголт маш чухал*.---Bondodo — Швейцарь стандартаар хийгдсэн, харшлын эсрэг баталгаатай живх.*12 цаг хуурай - 24 цаг тайван.Найдвар биш — Баталгаа. 🇨🇭*---Эх сурвалж: Mayo Clinic, StatPearls (NCBI), Medscape Pediatric Dermatology, PLOS One Systematic Review 2025

Эрхэм уншигч ээжүүддээ нийтлэл унших үеийн мэнд дэвшүүлье. " Бондүдү зөвлөж байна " булангийн энэ удаагийн дугаарт хүүхдийн эмч Д. Энхзул маань ханиад хүрсэн үед хүүхдээ хэрхэн асрах тухай зөвлөмжүүдийг хүргэж байгааг хүлээн авна уу. Хэрхэн ханиад, томуугаас урьдчилан сэргийлэх болон хүндрүүлэхгүй байх вэ? Та энэ талаар ээжүүдэд зөвлөгөө өгөөч. За тэгэлгүй яахав би нуршилгүйгээр дэс дарааллан зөвлөгөө хүргэе. Хамрыг тогтмол цэвэрлэхӨглөө болон оройд хамрыг байнга цэвэрлэж байх.Нусгайрсан нус их гарч байгаа үед өдөрт олон удаа нус ялгарах тутам хамрыг цэвэрлэх хэрэгтэй,нустай удаан байлгавал хоолой, чих өвдөх болон цаашлаад хатгалгаагаар хүндрэх эрсдэл болно. 0-2 нас хүртэл нус сорогч ашиглах.Бусад насанд хамар угаагч ашиглаж болно. Болж өгвөл хөвөнтэй модоор ухах болон хөвөнгөөр хүчтэй нухаж өвтгөхгүй байх хэрэгтэй. 2. Шингэн зүйл ердийн уудагаас их уулгах 0-6 сартай бол хөхөө маш сайн хөхүүлэх, энэ үед ээж өөрөө ч бас шингэн маш сайн уух ёстой. 6 сараас дээш насанд насанд нь тохирсон хэмжээгээр шингэнийг байнга уулгах. Ундаа, жүүс зэрэг орохгүй аль болох ус сайн уулгах. Шингэн нөхөх тусгай ус байж болно. 3. Усанд оруулсны дараа хөлийн ул, шагай, шилбэ, нуруунд тосоор халуу дүүгтэл иллэг хийж өгөх. Монголын тусгайлан зориулсан иллэг хийх тос олон болсон шүү дээ. Тосоо сонгохдоо химийн найрлагагүй, хурц үнэргүй тос сонгох хэрэгтэй. Хэрвээ хүүхэд цэртэй байвал цэр ховхлох массаж хийгээрэй. Гэхдээ хүчтэй нуруулуу нь тогшиж, сэгсэрч болохгүй. 4. Дааруулж болохгүй гэхдээ бас хэт бигнэж болохгүй тааруулж хувцаслах. Ээжүүд хүүхдээ ханиад хүрэх үед даарчих нь гэж бодоод хэт зузаалан хөөрүүлээд байдаг талтай. 5. Ясны шөл, битүү шөл хийж өгөх болон жимс ногоогоор баялаг чанартай хоол хүнс хэрэглэх.Хүүхэд өвдөөд ирэхээр хоолонд дургүй болдог болохоор идэхгүй байна гээд өгөхгүй байж болохгүй ногооны зутан, шөл заавал идүүлэх. Бага багаар дасган аль болох ойр ойрхон хоол идүүлж байх хэрэгтэй. Гэхдээ заавал хоол идэх ёстой гээд хүчлээд уурлуулаад байж болохгүй . Аясыг нь дагуулаад аргалах, тоголох, саатуулах байдлаар тайван идүүлээрэй. Ханиад хүрсэн үед хүүхдийн хоолны шингэц бас дагаад мууддаг учир шарж хуурсан хурц хоол өгөхгүй. 6. 38 хэмээс дээш халуурсан үед парацетамол лаагаар болон эмээр хэрэглэж болох ба 8 цагаар хэрэглэх. Халууны эмийг мөн дур мэдэн өгч болохгүй. Мөн биеийн жин , насанд нь тохируулан хэрэглэнэ. Тун хэтрэх аюултай тул эмийн эмчилгээ эхлэх үед заавал эмчид үзүүлж байх хэрэгтэй. Бага насны хүүхдүүдийн эмийн зохисгүй хэрэглээ Монголд ихсэж байгаа учир энэ тал дээр эцэг эхчүүд маш хянамгай болгоомжтой хандах хэрэгтэй. 7. Витамин Д, С, A уулгах - Насанд нь тохирсон тун хэмжээгээр нэмэлт витамин өгөх нь хүүхдийг түргэн эдгэхэд тустай. 8. Өглөө орой болон хоол идэхийн өмнө гар нүүрийг заавал угаалгах. - Энгийн дадал шиг сонсогдох ч өвдсөн үед ариун цэвэр сахих маш чухал. Гар нүүрийг сайтар угааж бохир орчин, вирус дэгдэхээс сэргийлж байх хэрэгтэйг анхаараарай. 9. Гэртээ өдөрт 2 удаа агаар сэлгэн хаалга цонхоо онгойлгох. Цонхоо онгойлгохдоо бүх өрөөний цонхыг нэвт хүчтэй огцом салхилуулж болохгүй. Өрөө өрөөгөөр ээлжлэн агаар сэлгэж болно. 10. Гэртээ чийгтэй цэвэрлэгээ сайн хийгээрэй. Хүүхдийг харшил төрүүлсэн хурц үнэртэй ариун цэврийн бодис хэрэглэж болохгүйг санаарай. Сайн гэрээ цэвэрлэж байна гээд эсрэгээр нь харшил сэдрээх гээд байдаг талтай. 11. Гадаа гаргаж агаарлуулж байх. - Өвдсөн үед нь гэрт нь сайн амраах хэрэгтэй гээд оронд нь нэг өрөөнд , нэг агаарт байлгаад байж болохгүй 30-40 минут 10-20 минут ч байсан болно. Өдрийн нар дээр мандсан дулаан цагаар гарч агаарлуулж байгаарай. Хэт өглөө болон оройн цагаар сэрүүн үед гаргах нь зохимжгүй. 12. Хүүхдийн тоглоом хэрэгслийг 14 хоногт боломжтой бол 7 хоногт 1 удаа ариутган цэвэрлэж байх. Хүүхдийн тоглоомонд орчны вирус наалдаж, бохир тоглоомоор тоглосон үед харшил сэдрэх, вирусын халдвар авах ч үе тохиолдож болно. Тоглоом сонгохдоо мөн материалыг нь харж байгаарай гэж давхар зөвлөж байна. Бага сартай хүүхдүүд тоглоомоо амандаа их хийдэг. Тиймээс гадна талаар нь будагч бодис их хэрэглэсэн, өнгө гардаг, хурц үзүүртэй, хуванцар болон металлын орцтой гэх мэт тохиромжгүй тоглоомыг ажиглаж ялган сонголтоо хийгээрэй. 13. 21 цаг гэхэд оронд нь оруулж унтуулах. Эрт унтуулж эрт сэрээх. Орой унтахаас өмнө дэлгэцийн хэрэглээг хязгаарлан амрааж байгаарай. 14. Эмчид үзүүлж эм бичүүлж авсан бол тогтмол цагтаа шинж тэмдэг арилсан ч бичсэн өдөрт нь дуустал нь уух. Эцэг эхчүүдийн түгээмэл алдаа бол энэ. Шинж тэмдэг арилсан үед эмийг зогсоох үйлдэл их хийдэг. Магадгүй мартчихдаг байх. Гэхдээ ялангуяа антибиотек эмчилгээ хийлгэж байгаа үед заавал эмчийн бичиж өгсөн хоногоор бүтэн уух хэрэгтэй. Шинж тэмдэг зовиур арилсан гэдэг нь бүрэн эдгэсэн гэсэн үг биш... Эдгээр зөвөлгөө нь урьдчилан сэргийлэх болон өвдсөний дараах зөвхөн хүндрүүлэхгүй байх зөвлөгөө тул аль нэг эмийг уу гэж зөвлөхгүй. Асаргаа сайн байвал вирусын гаралтай халдвар бол өөрөө аяндаа 7-14 хоногт эдгэдэг тул эдгээр зөвлөгөөг маш сайн мөрдвөл хүндрэхгүй эдгэх бүрэн боломжтой . Харин хоолой идээлж үрэвссэн хатгалгаа үүссэн бол заавал антибиотик эмчилгээг хийнэ. Эмээр эмчилж болохгүй гэж зүтгэсээр хүндрүүлсэн ч үе их гардаг. Тиймээс эцэг эхчүүдийг хүүхдэд анхны шинж тэмдэг илэрсэн үеээс эхлэн маш ажигч байж, болгоомжтой няхуур хандаж хүүхдээ хайрлаасай гэж хүсэж байна. Эцэг эхчүүд үргэлж хичээдэг ч яалтчгүй ханиад хүрчихлээ гэж хэлдэг. Тиймээ аргагүй... бид хүүхдээ өвдөөсэй гэж бодож хайнга орхино гэж үгүй. Гэхдээ өвдсөн ч бол цаг гарган асарч болгоомжтой хандаж цаг алдалгүй эдгээх зөв аргуудыг хэрэглээсэй гэж хүсэж байна. Хүйтний улирал ирж байгаатай холбоотой ханиад томууны үеийн зөвлөгөөг хүргэсэндээ баяртай байна. Баярлалаа.
Нярай хүүхдийн гэдэс дүүрэх шалтгаанНярай хүүхдийн хувьд гэдэс дүүрэх, гэдэс дүүрэлтээсээ болж орой бүр гэдийж уйлах нь хамгийн түгээмэл үзэгдэл байдаг.1. Нярайн гэдэс дүүрэх үндсэн шалтгаан нь ходоод гэдэсний хөгжил бүрэн гүйцээгүй, сүү боловсруулах ашигтай бактерүүд хангалтгүй байдагтай холбоотой. Ихэнхдээ гэдэс дүүрэлтийн үед хэвлийн өвдөлт дагалддаг ба үүнтэй холбоотой хүүхэд уйлдаг. Амьдралын 3-6 сартайд энэ зовуурь бүр мөсөн арилдаг. Учир нь ходоод гэдэсний хөгжил гүйцсэн байдаг.2. Дараагийн шалтгаан нь хүүхдээ буруу тэвэрч хөхүүлэх явдал. Буруу байрлалд хөхүүлэх явцад хүүхэд агаар сорж залгих ба хүүхдэд таагүй мэдрэмжийг төрүүлдэг. Энэ шалтгаанаас үүсэх гэдэс дүүрэлтээс зайлсхийх энгийн арга бий. Хүүхдээ хөхүүлсний дараа босоо байрлалд хэдэн минут тэврэх үед илүүдэл хий гадагшилна.3. 3 дахь шалтгаан бол эх хүүхдийн гэдэс дүүрэхэд нөлөөтэй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх явдал юм. Мөн хөхүүл эхчүүд хөхөндөө сайн сүү оруулахын тулд сайн гэсэн хүнсний бүтээгдэхүүн бүрийг их хэрэглэх тал бий. Энэ нь нярай хүүхдэд зарим тохиолдолд таарахгүй гэдэс, ходоодыг нь амархан хямруулж улмаар гэдсийг дүүргэх эрсдэлтэй.4. 4 дэх шалтгаан нь хүүхэд гэдэс дүүрэхэд нөлөөлдөг эмгэг бактерүүдийг төрөх газраас авдаг. Эдгээр бичил биетүүд (гэдэсний савханцар) гэдэсний хий үүсэх байдлыг нэмэгдүүлж, хэвлийгээр өвдөхөд хүргэдэг.5. 5 дахь шалтгаан нь хөхөөр бус хөхний сүү орлуулагчаар хооллодог хүүхдэд үхрийн сүүний үл тохирох, дисбактериоз, лактоз үл тэвчих байдалтай холбоотой хий ихээр үүсч гэдэс дүүрнэ. Энэ үед эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнийг солих хэрэгтэй. Нярайн гэдэс дүүрэх үед илрэх шинжНярайн гэдэс дүүрэлтийг оношлоход хялбархан.1. Нэгдүгээрт, гэдэс дүүрч өвдөх шинж 3 хүртэлх сартай хүүхдэд тохиолддог.2. Хоёрдугаарт, хүүхдийн гэдэс дүүрч өвдөх үед хүүхэд хөлөө хэвлийрүүгээ татаж атийн уйлна. Энэ шинж хооллосноос хойш 5-10 минутын дараа илэрнэ. Гэдэс дүүрч өвдөх шинж ихэвчлэн оройн цагаар илэрч 20-30 мин үргэлжилнэ. Хүүхэд нойрондоо муу, хөхөө хөхөхөөс татгалзана.3. Гуравдугаарт, хүүхдийн гэдсийг тэмтрэхэд хатуурсан байна. Та хүүхдийнхээ гэдсийг дүүрсэн үгүйг мэдэхийн тулд гарныхаа долоовор, дунд хуруу хоёроо гэдсэн дээр нь тавиад нөгөө гарынхаа долоовор, дунд хуруугаараа зөөлхөн тогшоорой. Хөндий түг түг гэж дугарч байвал таны хүүхдийн гэдэс дүүрсэн байна гэсэн үг.4. Баахдаа хүчтэй дүлж бааж байвал гэдэс нь дүүрсэн байж болзошгүй юм. Нярай хүүхдийн гэдэс дүүрэлтийг эмчлэхНярайн гэдэс дүүрэлтийг эмчлэх эмчилгээний олон аргууд байдаг. Үүнд: Гэдэсний хий гадагшлуулах ургамлын гаралтай эмүүд, гэдэсний спазм тавиулах, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжруулах үйлдэлтэй эм, лакто ба бифидобактер агуулсан дисбактериозын эсрэг бэлдмэлүүдийг хэрэглэнэ. Мөн шулуун гэдсээр хий гаргах гуурс хэрэглэдэг. Гэхдээ эмийн эмчилгээг эмчийн заавраар хийнэ.Тайвшруулах. Хүүхдээ гар дээрээ тэвэрч зөөлөн бүүвэйлэх нь хүүхдийг тайвширч, гэдэсний дүүрэнгэ багасахад туслах хамгийн эхний арга юм. Хүүхэд эхийнхээ дулааныг мэдэрч өвдөлт нь багасдаг. Мөн бүүвэйн дуу аялах нь тайвширахад нөлөөлнө. Ихэнх хүүхэд чичи-чи-чичи, шшш-шш гэсэн дуу авиа гаргахад тайвширч дуугүй болдог.Унгуулах. Хамгийн эхлээд хүүхдийн гэдэсний хийг унгуулах, хэхрүүлэх аргаар хурдан гаргах хэрэгтэй. Хийг нь гаргадаг дасгалууд байдаг. Хүүхдээ доош нь харуулж хэвтүүлээд өгзгийг нь зөөлхөн дээш нь өргөөд хэсэг байлгаарай. Хэсэг хугацааны дараа хий нь гарах болно. Мөн хүүхдээ дээш нь харуулж хэвтүүлээд 2 хөлний улнаас нь бариад хэвлий рүү нь зөөлхөн шахах маягаар нааш цааш нь болгох, өөрөөр хэлбэл дугуй унах хөдөлгөөнийг хийнэ. Мөн адил хий нь гарах болно.Хэхрүүлэх. Хүүхдээ хооллосны дараа босоо байдалтайгаар хэдэн минут тэвэрнэ. Хэсэг хугацааны дараа сүүгээ хөхөх үед залгисан илүүдэл хий нь амаар нь гарах болно. Манай ээжүүдэд хүүхдээ хооллосныхоо дараа шууд хэвтүүлдэг нэг алдаа ажиглагддаг. Энэ нь маш буруу. Учир нь хүүхэд хөхөө хөхөж байхдаа, угжаараа сүүгээрээ ууж байхдаа амаараа хий их, бага хэмжээгээр залгидаг. Залгисан хий нь хуримтлагдаад улмаар гэдэс нь дүүрч хатуурч зовиуртай болдог.Баадагнах. Хэрвээ таны хүүхдийн гэдэс дүүрээд уйлагнаад байвал хар, хөх даавуу гэдсэн дээр нь тавиад гадуур нь өлгийнийх нь даавууг бүлээсгэж байгаад ороож баадах улалмжлалт арга маш үр дүнтэй байдаг. Ингэснээр хүүхдийн гэдэсний дүүрэнгэ хурдан арилна.Иллэг хийх. Хүүхдийн гэдэсний дүүрэнгэ арилгадаг иллэгүүд байдаг. Тухайлбал, 2 гарын алгандаа сүүлний тос эсвэл шар тос халааж байгаад хүүхдийнхээ гэдсийг нар зөв тойруулах маягаар 10 мин орчим илж өгөөрэй. Ингэж илсэнийхээ дараа гэдсийг нь баадагнахаа мартуузай. Өдөрт 4-5 удаа ингэж илээд байвал гэдэс нь аяндаа зөөлөрч, хий нь гарах болно.Нярай хүүхдийн гэдэс дүүрэлтээс сэргийлэх1. Хүүхдийн гэдэс дүүрдэг бол хөхүүлэхийн өмнө хүүхдээ хэвлийгээр харуулан хэдэн мин хэвтүүлэх2. Нярай хүүхдэд хэвлийн иллэгийг тогтмол хийж өгөх3. Хүүхдээ хөхүүлэх үедээ анхаарлаа сарниулахгүй байх. Байнга тасалдуулж хөхүүлэх нь агаар сорох, гэдэс дүүрэхэд нөлөөлнө.4. Хамгийн түрүүнд эх хооллолтондоо анхаарах. Нярайн гэдэс дүүргэх хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийх. Хүүхдийн гэдэс дүүрэлтийн шалтгааныг илрүүлж эмчлэх арга хэмжээний нэг бол эхийн хооллолтын байдлыг үнэлэх юм. Хүүхдийн гэдэс дүүрч, оройд гэдийж уйлах зовиурт хөхүүл эхийн хооллолт чухал үүргийг гүйцэтгэдэг. Хооллолтын дараа хүүхдэд ямар нэгэн сөрөг нөлөө гарч буйг эх өөрөө сайн ажиглах ёстой. Жишээ ямар нэгэн зүйлийг идсэний дараа хүүхдээ хөхүүлэхэд хүүхдийн гэдэс дүүрэх эсвэл гэдэс нь эвгүйрч гүйлгэх, суулгах зэрэг сөрөг нөлөө үүсч байвал хөхүүл эх маань өөрөө тэр хоол хүнсийг нэн даруй зогсоож, хүүхдээ хөхүүл явцдаа дахин хэрэглэхгүй байхад анхаарах ёстой. Хоол хүнсэндээ байцаа, түүхий ногоо жимс жимсгэнэ, зөгийн бал, хар талх, шокалад чихэр зэргийг хасах хэрэгтэй. Хөхүүл эхчүүд доорх хүнсний зүйлс хэрэглэхээс зайлсхийж чадвал хүүхдээ гэдэс дүүрэлтээс урьдчилан сэргийлж чадна. Үүнд:Кафейн агуулсан хүнснээс зайлсхий. Хөхүүл эх хүн казейн ихээр агуулдаг цай, кофе, кола зэргээс зайлсхийж, ялангуяа хатаасан самар, газрын самар зэргийг хэрэглэхгүй байх нь зүйтэй.Шоколад нь нярай хүүхдэд бөөлжих, харшил өгөх, гэдэс дүүрэх зэрэг сөрөг нөлөөг үзүүлдэг.Үнээний сүү гэдэс дүүргэдэг. Ялангуяа бага зэргийн харшилтай, аливаа зүйлээс амархан харшилдаг хүүхдийн хувьд ээж нь сүү уух юмуу сүүтэй цай уухад хүүхдийн гэдэс дүүрч, баахдаа зовуурьлах, арагш гэдийж уйлагнах зэрэг шинж илэрдэг байна. Иймээс эх хүүхэд хөхүүлэх явцдаа үнээний сүүг ихээр хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.Хүнсний орлуулагчтай бүтээгдэхүүнээс зайлсхийх хэрэгтэй. Хүүхдэд сөрөг нөлөө үзүүлж болохуйц хоол хүнсэнд хиам, зайдас, чипс буюу шарсан төмс зэрэг хүнсний орлуулагчийн агууламжтай хоол хүнс ордог. Хүүхдээ хөхүүлж байх хугацаандаа хөхүүл эх өөрөө аль болох хүнсний орлуулагч, амтлагч, халуун ногоотой хоол хүнснээс зайлсхийж байх нь зохистой.5. Хүүхдэд хамгийн сайн нь эхийн сүү тул хөхөөр хооллох хэрэгтэй. Эхийн сүүгээр хооллодог хүүхдийн гэдэс дүүрэх харьцангуй бага байдаг. Нярай хүүхдэд илчлэг тэжээл, уураг талаасаа хамгийн тохиромжтой нь эхийн сүү байдаг. Дөнгөж төрсөн, төрөөд 5 хонож байгаа эсвэл 3 сартай эхийн хөхний сүүний найрлага нь өөр өөр байдаг. Тухайн хүүхдийн гэдэс, ходоодны үйл ажиллагаа, хоол боловсруулах ферментийн хөгжил зэргээс хамааран эхийн сүү нь байнга өөрчлөгдөж байдаг. Үүнийг эхийн сүү орлуулагчаар нөхөх ямар ч боломжгүй. Иймээс эхчүүд аль болох хүүхдээ эхийн сүүгээр хооллохыг хичээх хэрэгтэй

